Шууд Chart

Туркийн нисэх хүчин “Исламын улс” бүлгийн байрлалд цохилт өгнө

2015-08-26 14:38:14

АНУ болон Туркийн эрх баригчид Туркийн байлдааны нисэх онгоцуудыг хэт даврагч “Исламын улс” бүлгийн байлдагчдын байрлалд агаараас цохилт өгч байгаа эвслийн хүчний ажиллагаанд оролцуулах нөхцөлийг хэлэлцэж тохирлоо. Энэ талаар “Тун удахгүй Туркийн онгоцууд байлдааны даалгавар гүйцэтгэж эхэлнэ. Мөн хамтын ажиллагааг тэлэх боломжийг бас давхар хэлэлцэж байна” гэж Пентагоны төлөөлөгч Питер Кук мэдэгдлээ.

Түүний хэлснээр хоёр орны хооронд байгуулсан тохиролцоо бол хэт даврагч “Исламын улс” бүлгийн байлдагчдын эсрэг тэмцэлд чухал алхам болж байгаа гэнэ. Туркийн байлдааны нисэх хүчин өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Сирид хэт даврагчдын байрлалд анх удаа цохилт өгсөн. Гэхдээ тэд үүнийгээ энэ бол АНУ тэргүүтэй эвслийн бүрэлдэхүүнд бус бие даасан ажиллагаа гэж тухайн үед мэдэгдсэн юм. Өмнө нь Туркийн эрх баригчид хоёр удаагийн яриа хэлэлцээний эцэст Америкийн нисэх онгоцуудад нисэх хүчний баазаа ашиглах зөвшөөрөл өгсөн байна.


Туркийн нисэх хүчин “Исламын улс” бүлгийн байрлалд цохилт өгнө  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй