
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг-МАГАТЭ-д Ирантай байгуулсан тохиролцоог хэрэгжүүлэх үйл хэрэгт жил бүр 9 сая гаруй евро хэрэгтэй гэж агентлагийн Ерөнхий захирал Юкиа Амано мэдэгдлээ. Ноён Аманогийн хэлж байгаагаар, агентлагийн төсвөөс гадуурх тусгай санд байгаа хөрөнгө Ираны цөмийн судалгааны байгууламжууд, мөн цөмийн байгууламжуудад үзлэг хийхэд дөнгөн данган хүрэлцэж, ирэх есдүгээр сард энэ мөнгө дуусах юм.
МАГАТЭ-ийн захирлын тооцоогоор, дээр хэлсэн 9 сая евро гэдгийн 6.2 саяыг нь цөмийн байгууламжуудад үзлэг шалгалт хийхэд, үлдсэн 3 саяыг нь тохиролцооны нэмэлт хавсралтыг хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна. Ноён Амано, 2017 онд агентлагийн гишүүн орнуудын жилийн татварыг нэмэх асуудал яригдаж болохыг үгүйсгэсэнгүй.
Өнгөрсөн долоодугаар сарын 14-нд Иран болон олон улсын “5+1” бүлэг Вена хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрсэн. Иран улс цөмийн хөтөлбөрөө хязгаарлана. Үүний хариуд олон улсын хамтын нийгэмлэг Ираны эсрэг тогтоосон эдийн засгийн хориг арга хэмжээгээ аажим аажмаар цуцлахаар болсон юм.
Ирантай байгуулсан тохиролцоог хэрэгжүүлэхэд 9 сая гаруй евро хэрэгтэй | ||
Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.