Шууд Chart

“Амгалан” амаржих газарт эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй

2015-08-28 10:32:02

Нийслэлийн “Амгалан” амаржих газрын шинэ байрыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Хоёр хэсэг бүхий долоон давхар тус төрөх эмнэлгийг 16 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж дуусгаад байгаа юм. 150 ортой эмнэлгийн барилгыг ирэх сарын 10-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй.

Үүний дараа эмнэлгийн орчны агаар, багаж тоног төхөөрөмжинд ариутгал хийж, гурван удаагийн шинжилгээ явуулна гэдгийг төрөх эмнэлгийн удирдлагууд мэдэгдэж байна. Харин тус эмнэлэгт ажиллах нярайн болон эх барихын эмч мэргэжилтнүүд дутуу хэвээр байгаа юм. Энэ талаарх ярианд анхаарлаа хандуулна уу.


“Амгалан” амаржих газарт эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй   
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй