
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/645 тоот “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу НМХГ-аас өчигдөр Баянгол дүүрэгт байршилтай “Тоса” худалдааны төвд гэнэтийн шалгалт хийсэн байна.
НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.Оюунбат, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга В.Алтансүх, Байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Батаа, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжлэгч эмч нарын хамтарсан шалгалтын үеэр тарваганы хоёр тулам худалдан борлуулахыг завдсан тул хурааж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд тарваган тахлын үүсгэгч илрүүлэх шинжилгээнд хамруулжээ.
Тарваганы түүхий тулам худалдах гэж байсныг илрүүллээ | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.