
Улсын хэмжээнд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 15 мянга гаруй хүн байдаг гэсэн албан бус тоо байна. Гэтэл тэдэнд өнөөдөр бие даан амьдрах боломж нөхцөл байхгүйг хэлж байгаа юм.
Гадны улс орнуудад хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах хүмүүсийг бэлдэж, улсаас нь цалинжуулдаг тогтолцоо бүрдсэн байдаг. Тиймээс манай улс ч бас гадны улсуудын жишгээр эдгээр хүнд туслах тусгай ажлын байр бий болгох хэрэгцээ шаардлага байгааг өнөөдөр болсон “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах боломж нөхцөл” сэдэвт семинарт оролцогчид ярьж байна. “Сонгино” бие даан амьдрах төвийн тэргүүн н.Чулуун-Эрдэнийн ярианаас дэлгэрэнгүйг сонсоно уу.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль”-ийг боловсруулж, энэ намрын чуулганаар өргөн барихаар болсон. Энэ хуульд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах ажлын байр бий болгох асуудлыг оруулжээ. Тиймээс энэ хуулийг баталж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолж байсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бие даан амьдрах нөхцөл бүрдэхгүй байна | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.