
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг 2015 наймдугаар сарын 28-аас 2015 оны есдүгээр сарын 30-ыг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.
Аян нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг тогтолцоог төлөвшүүлэх зорилготой юм.
Баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас гаргасан төлөвлөгөөнд үндэслэн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллана.
Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, хяналтын хуудас ашиглан дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна төлөвлөсөн хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн хичээлийн шинэ жил угтсан урьдчилсан хяналтаа дуусгаж, хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх урьдчилан сэргийлэх хяналт хийн, эрүүл мэнд, болосврол, соёлын салбарт тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулна.
Энэ он гарсаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газар “Хүний төлөө-Зөв тус”, Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар “Эрүүл хөрс-Эрүүл хүнс”, Байгаль орчин, геологи, уул уурхай болон Цөмийн цацрагийн хяналтын газар хамтран “Иргэн бүр-Эрүүл орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан юм.
Эрүүл мэнд, боловсрол, соёлын “Хүний төлөө-Зөв тус” аян эхлэв | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.