
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Чадраагийн Энхтөрийг Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Нямдоогийн Баярмаа, Замбалын Баярмаа нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Мянганы Оюунцэцэгийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ганболдын Дэлгэрсайханыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилов.
Зарим шүүгчийг томилов | ||
Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.