
Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилсэн хуульчдын анхдугаар их хурлаас Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдлоо. Тэрбээр санал өгсөн төлөөлөгчдийн 51.05 хувийн дэмжлэгийг авч энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдсон юм. ХЗЯ-ны БХЗГ-ын дарга О.Алтангэрэл түүнтэй хүчтэй өрсөлдөж, хоёр дахь шатны сонгуульд 48.95 хувийн саналаар удаалсан юм. Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг хоёр жил хаших бөгөөд, улиран сонгогдохгүй байх хуулийн зохицуулалттай юм.
Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид хоёр өдрийн турш холбооны дүрэм болон мэргэжлийн дүрмээ хэлэлцэн баталж, анхны ерөнхийлөгчөө сонгосон бол маргааш холбооны татварын хэмжээгээ тогтооно.
Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдлоо | ||
Үзсэн: 2428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.