Шууд Chart

Улаанбаатарт 26 хэм дулаан

2015-08-31 10:39:06

2015 оны наймдугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй.  Салхи баруунаас секундэд 5-10 метр.   Өдөртөө бүх дүүргээр 24-26 хэм дулаан байна.


2015 оны есдүгээр сарын 01-нээс есдүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-нд зарим газраар, 3,4-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2,3-нд нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Улаанбаатарт 26 хэм дулаан  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй