Шууд Chart

МЗХ өнчин хүүхдүүдэд бүтэн жилийн хичээлийн хэрэглэл гардуулан өглөө

2015-08-31 13:43:31

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу Нэхээгүй Тус” аян 17 дахь жилдээ үргэлжилж байна. Залуучууд өөрсдийнхөө санаачилгаар эхлүүлсэн уг ажил нь амьдралын баталгаажих түвшин доогуур амьдралтай бяцхан дүү нартаа туслах зорилготой юм.

Тус аяны хүрээнд 2014 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Сүх­баатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэ­лэнгэ голын бэлчрээр гол гаталж явaaд, найман сартай хүүгээ тэврэн  харамсалтайгаар алга болсон Н.Саран­чимэг гэдэг эмэгтэйн өнчирч хоцорсон хөвгүүдэд бага ангиа төгсөх хүртэл нь Монголын Залуучуудын Холбооноос хичээлийн иж бүрэн хэрэглэлээр хангахаар болсон билээ.

Мөн тэдэнтэй цуг амьдардаг 5 хүүхдийг энэ амралтын өдрүүдэд Монголын Залуучуудын Холбооны хамт олон  эргэн очиж  хичээлийн иж бүрэн хэрэглэлийг нь гардуулж өглөө. Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат байгууллага болох “Төмөр Трейд” ХХК,  Bravo shop”-ийн салбар болох “Baby bravo Mini bravo”, “Ханбогд капитал” ББСБайгууллагынхан хандивласан байна. “Хэний зүрх бусдын төлөө цохилно, тэр хүн үнэхээр агуу“ гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг энэ орчлонд төрсөн хүн бүхний хамгийн эрхэм чанар билээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 


МЗХ өнчин хүүхдүүдэд бүтэн жилийн хичээлийн хэрэглэл гардуулан өглөө  
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй