
Манай урд хөрш Хятадад 197 хүнд интернетээр БНХАУ-д болсон шуугиант үйл явдал, үүний дотор Тяньжиний дэлбэрэлт, хөрөнгийн бирж дээрх үнийн савлагаа, мөн тун удахгүй тэмдэглэх чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойгоор алан хядах ажиллагаа болж магадгүй гэх цуу яриа цацсан хэрэгт холбогдуулан хариуцлага тооцохоор болжээ.
Ер нь Хятадын эрх баригчид сүүлийн үед интернетээр янз бүрийн буруу, ташаа мэдээлэл цацагдах болсонтой холбогдуулан өргөн цар хүрээтэй “кампанит” ажил зохион байгуулж байна. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдээлж байгаагаар дээрх хүмүүст санаатай айлган сүрдүүлэх зорилгоор, нийгмийг төөрөлд оруулах зорилгоор эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн гэх зэм тулгаж байна.
Тухайлбал, тэд Тяньжиний дэлбэрэлтээр 1 мянга 500 хүн амь үрэгдсэн, хөрөнгийн бирж дээрх үнийн савлагаанаас болж нэг үл таних хүн амиа егүүтгэсэн гэх цуу яриа цацсан юм. Үнэн хэрэг дээр Тяньжиний дэлбэрэлтээр 150 хүн амь үрэгдсэн. Мөн саяхан интернетээр чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх баяр ёслолын арга хэмжээний үеэр алан хядах ажиллагаа үйлдэж магадгүй гэсэн мэдээ цацагдсан. Иймээс Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам улс орныхоо интернет-провайдеруудад хандаж, интернет орон зайд хатуу хяналт тавьж, нийгмийг үймүүлэхгүй байх арга хэмжээ авахыг шаардлаа.
Дээрх 197 хүнд холбогдох хэргийг сайтар мөрдөнө, тэдэнд оноох шийтгэл хатуу байна гэдгийг хууль сахиулагчид мэдэгдсэн байна.
“Алан хядах ажиллагаа болж магадгүй” гэх цуу тараасан хүмүүст хариуцлага тооцно | ||
Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.