
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнав.
Сүхбаатарын одонгоор ХУД-ийн нэгдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Рэнцэнжавын Дамбадаржаа, ХУД-ийн нэгдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Амгалангийн Дорж, СБД-ийн долоодугаар хорооны иргэн, ахмад дайчин Ундрахын Доржпалам, ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Бинъяагийн Лааган,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЧД-ийн 8 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Сангидоржийн Ванчигдоо, ХУД-ийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Хайдавын Галжав, СХД-ийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Доржийн Сэр-Од, СХД-ийн долоодугаар хорооны иргэн, ахмад дайчин Гомбожавын Цэгмид,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БЗД-ийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Авилын Дуламжав, СХД-ийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Лувсанцэрэнгийн Халзан,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР БГД-ийн 20 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Рэнцэнхандын Даш, СХД-ийн гуравдугаар хорооны иргэн, ахмад дайчин Бадамын Дорж, ХУД-ийн хоёрдугаар хорооны иргэн, ахмад дайчин Содномжавын Чимэддорж, БЗД-ийн долоодугаар хорооны иргэн, ахмад дайчин Ядамсүрэнгийн Рагчаа, БЗД-ийн 10 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Цэрэндоржийн Осор, СХД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Ишгэний Ламжав,
Алтан гадас одонгоор БЗД-ийн есдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Дэмчигийн Ишгомбо, БГД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Балжидын Маань, ЧД-ийн долоодугаар хорооны иргэн, ахмад дайчин Лонжидын Туваан нарыг тус тус шагналаа.
Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан шагнал гардууллаа | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.