Шууд Chart

Нийтийн тээврийн орлогыг олон нийтэд ил тод байлгах ёстой

2015-09-01 16:40:50

Том оврын автобус эрхлэгчдийн холбооноос нийтийн тээврийн орлогыг олон нийтэд ил тод байлгах шаардлагатай гэж үзэж байна. Нийтийн тээврийн шинэ систем нэвтэрснээс хойш Улаанбаатар смарт карт компанид өдөрт 170 орчим сая төгрөгийн орлого төвлөрч байгаа юм.

Тодруулбал, 130 мянга орчим иргэн смарт карт авснаас өдөрт 20 сая төгрөг, харин бэлэн мөнгөөр үйлчлүүлэгчдээс 150 орчим сая төгрөгийн орлого  төвлөрдөг дүн гарчээ. Хуучин тасалбар тасалж байх үед өдөрт 250 орчим сая төгрөгийн орлого төвлөрдөг байсан. Иймээс одоо орлогын нэгдсэн мэдээллийг олон нийтэд ил болгох хэрэгтэй гэж Том оврын автобус эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн ярилаа.
 


Нийтийн тээврийн орлогыг олон нийтэд ил тод байлгах ёстой  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй