Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-09-02 10:23:37

2015 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 07-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Хугацааны дунд үеэр бороо орно-


Баруун аймгуудын нутгаар: 31-нд зарим газраар, 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр, 5-6 нд нутгийн хойд хагаст бороо орно. Салхи баруун хойноос 4-9м/с, 5-6-нд зарим газраар түр зуур ширүүснэ. Хугацааны дунд үеэр уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар: 31-2-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, 3-4нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 2-4-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна. 


Зүүн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун ба хойд хэсгээр, 4-5нд ихэнх нутгаар, 6-нд  нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, 3-4-нд түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 4-нийг хүртэл ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 4-5-нд сэрүүсч шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: 3-4нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. 2-4-нд салхи зарим газраар түр зуур 16м/с хүрч ширүүснэ. 3-4-нд бага зэрэг сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 13-18 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй