Шууд Chart

Дахин төлөвлөлтийн ажил удааширсан нь хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээгүйтэй холбоотой

2015-09-02 10:56:44

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн 26 байршилд 75 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжиж байна. Өнгөрөгч онд дахин төлөвлөлтийн хүрээнд 560 айлын 5 блок орон сууцны барилга болон 300 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолбор ашиглалтад орсон. Харин энэ онд хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийн ажил удааширсан нь хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээгүй байсантай холбоотой.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд хөрөнгийн эх үүсвэр хайж, ихэвчлэн гаднаас санхүүжилт  татах арга хэмжээ авч байгаа. Энэ нь цаг хугацаа алдаж, ажил удаашрах эрсдэл үүсгэдэг. Иймд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг нийслэлээс арилжааны банкуудтай хэлэлцэж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн ярианд анхаарлаа хандуулна уу.


Дахин төлөвлөлтийн ажил удааширсан нь хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээгүйтэй холбоотой  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй