Шууд Chart

Зарим автобус хуучин тарифаар үйлчилж байна

2015-09-02 11:27:13

Нийтийн тээврийн автобусаар өдөрт 700 мянга гаруй хүн зорчдог гэсэн судалгаа бий.  Тэдгээрээс смарт картгүй иргэд автобусанд 1000 төгрөгөөр зорчих журам өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэвч зарим иргэн 500 төгрөгөөр зорчсоор байгаа аж. Энэ талаар тодруулахад, автобус богино эргэлтээр эргэдэг болсон, дээр нь 1000 төгрөгөөр зорчих боломжгүй гэх тайлбарыг иргэд өгч байлаа. Учир нь нэг иргэн хоёр дамжин суулаа гэхэд өдөрт дунджаар 4000 төгрөг бэлнээр төлөх тооцоо гарч байна.

Бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэдэд автобусны жолооч хяналт тавих ёстой. Гэвч зарим автобусны жолооч хуучин тарифаар үйлчилж байгаагаа хэлж байв. Үүнтэй холбоотойгоор бэлэн мөнгөөр үйлчлүүлэх иргэн төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүнийг 5000 төгрөгөөр торгох журмыг холбогдох байгууллагууд боловсруулж эхэлжээ. Энэ талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.


Зарим автобус хуучин тарифаар үйлчилж байна  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй