Шууд Chart

Улаанбаатарт 25 хэм дулаан

2015-09-03 11:19:53

2015 оны есдүгээрр сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэл:   Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн  ихэнх, говийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун  зүгийн нутгаар  баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр.,Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуурын болон  Их нууруудын хотгороор 16-21 хэм,  бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ.  Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр.  23-25 градус дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2015 оны есдүгээр сарын 04-нөөс есдүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

4,7-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө  3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Улаанбаатарт 25 хэм дулаан  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй