Шууд Chart

Хүн хүнээ хариуцдаг болно

2015-09-03 17:00:44

Чингис хааны улс орныг засаглан захирах их ухаанд аравтын систем гэж байсан. Энэ нь хааны жанжин болоод цэрэг дайчид арав арваараа нэгдэж нэг аравт үүсгэн аравтын гишүүд бие биедээ хариуцагддаг, бусдынхаа төлөө үүрэг хариуцлага үүрдэг тогтолцоо байжээ.

Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос эцэг өвгөдийнхөө амжилт ололтын их замд хэрэгжүүлж байсан энэхүү уламжлалаа сэргээн өнөөгийн залуусыг хариуцлагаар нь нэгтгэн аравтын системийг дахин нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэн 2015 оны наймдугаар сарын 25-ны өдөр буюу Монголын залуучуудын өдрөөр анхны аравтаа байгуулсан юм.

Үүний гол зорилго, ач холбогдол нь хүнийг хүний үнэ цэнэтэй болгож, нэг хүн бусад 9 хүндээ хариуцагддаг, бусдынхаа төлөө санаа тавьдаг, болохгүй байвал зөв болгох гэж зааж чиглүүлдэг гэх зэргээр залуусыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж үүрэг хариуцлагаа ухамсарладаг зөв иргэдийг бий болгох юм.

Аравтад нэгдэж буй залуус ямар ч үзэл бодолтой, ямар ч итгэл үнэмшилтэй, ертөнцийг харах өнцөг нь ямар ч байж болно. Гагцхүү хариуцлагаараа л нэгдэх нь чухал гэдгийг тодотгож байна. Зохион байгуулалтын хамгийн шилдэг тогтолцоо болох аравтыг өнөөгийн нийгэмд хэрэгжүүлснээр багийн ажиллагаа сайжрах, залуусыг нийгэмд байр сууриа олоход нь дэмжих, тэдний санал санаачилгыг түгээх, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх ач холбогдолтой юм байна.


Хүн хүнээ хариуцдаг болно  
Үзсэн: 1441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй