Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна

2015-09-03 18:06:11

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна гэж албаныхан мэдэгдлээ. Энэ сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд өвөлжилтийн бэлтгэлийг хангах бүх нийтийн ажил эхэлнэ. Нийслэлийн харьяа агентлагуудад  өвөлжилтийн бэлтгэл ажил тус бүр 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Тухайлбал, Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа ч зарим аж ахуйн нэгжийн хүнд суртлаас болж удаашрах төлөвтэй байгааг албаныхан хэлсэн. Нийслэлээс алслагдсан Налайх хот, Багануур дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа юм. Эдгээр газарт Дулааны станцын засвар шинэчлэлтийн ажлыг эрчим хүчний яам хийх ёстой учраас удаашрах магадлалтай байгаа юм байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал ингэж ярилаа.
 


Өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй