Шууд Chart

Увс аймагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

2015-09-04 12:44:54

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун хойд зүгт 233 км-ийн зайд урд шөнө буюу энэ сарын 4-ний 00 цаг 30 минут 53 секундэд 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон Орон Гео Физикийн Судалгааны Хүрээлэнгээс мэдээлэл ирүүллээ.

Түүнчлэн Увс аймгийн Улаангом сумын "Шодон хус” гэдэг газарт гарсан ойн түймрийг өчигдөр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч нар унтраагаад байна. 

Харин Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Хар давааны ам” гэдэг газар энэ сарын 27-нд ассан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн иргэд ажиллаж цурамд оруулсан. Одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн мэдээллээ. 
 


Увс аймагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдөлжээ   
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй