
1961-2013 оны хооронд манай орны газрын гадарга дээрх агаарын дундаж температур 2.07 градусаар өссөн гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байна.
Дэлхийн улс орнууд агаарын температурын өсөлтийг хоёр градусаас хэтрүүлэхгүй байх зорилт тавьж байгаа энэ үед манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах цаг болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ ажлын эхлэл болгож манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж эхэлсэн байна.
Энэ тухай өнөөдөр болсон “Уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад дэлхий нийт болон Монгол Улсын авч байгаа арга хэмжээ” сэдэвт уулзалтын үеэр Байгаль хамгаалах сангийн уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер н.Тэгшжаргал ярилаа.
Манай орны газрын гадарга дээрх агаарын дундаж температур 2.07 градусаар өсчээ | ||
Үзсэн: 1222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.