
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо хийх албан айлчлал эхэллээ. Айлчлалын хүрээнд тэрбээр өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын тэргүүн Наговицынд бараалхаж, хоёр улсын эдийн засаг, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
Үүний дараа Нийслэлийн Засаг дарга Улаан-Үд хотын дарга Голковтай уулзаж, хоёр хотын хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын тэргүүн Наговицын.В.В "Монгол Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бол аялал жуулчлал. Тиймээс бид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтын ажиллагааны гол чиглэлээ хандуулж байна. Мөн эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт туршлага солилцох, зам дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллана" гэжээ.
Мөн Чингэлтэй дүүрэг, Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын соёлын өдрүүдийн өдөрлөг Улаан-Үд хотноо болно. Энэ үеэр мөн "Улаанбаатар- өчигдөр, өнөөдөр" зургийн үзэсгэлэнг Улаан-Үд хотноо дэлгэх юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид дараа дараагийн хөтөлбөрөөр хүргэнэ.
Хотын дарга Улаан-Үдэд айлчилж байна | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.