Шууд Chart

Даатгалын хураамж нь үнэлгээнийхээ 0.2-1.5 хувьтай тэнцүү

2010-01-21 03:03:26

-Хариуцлагын даатгал гэж сүүлийн үед их ярих боллоо. Энэ ямар даатгал байдаг вэ?
-”Монгол даатгал” компани мэргэжлийн, жолооч нарын, зочид буудлын, эзэн эрхлэг¬чийн, хариуцлагын гэх мэт даатгалын хэд хэдэн төрөл байна. Хариуц¬лагын даатгал гэдэг нь даатгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гуравдагч этгээдэд учруулж болох хохирлыг нөхөн төлөх зориулалтаар хийгддэг. Жишээ нь жолооч бусдын машиныг мөргөж гэмтээх, инженер алдаж тооцоолох, эмч буруу оношлох гэх мэт шалтгаанаар бусдад хохирол учруулбал түүнийг нь даатгалаас нөхөн олгох зарчим дээр тулгуурласан даатгалын хэлбэр бий.
-Даатгалын хураам¬жийг ямар хэмжээ, үндэс¬лэлээр тогтоодог вэ?
-Даатгалын хураамж гэдэг нь даатгуулагч амь нас, эрүүл мэнд, ашиг сонирхол, бусдын өмнө хүлээх хариуцлага, эд хөрөнгөө үнэлж даатгуулсныхаа төлөө даатгалын байгууллагад төлж байгаа мөнгө юм. Даатгалын хураамжийн дээд, доод хязгаарыг Даатгалын улсын хяналтын алба тогтоож өгдөг. Одоо даатгалын хураамжийн хэмжээ даатгалын үнэлгээний 0,2-1,5 хувьтай тэнцүү байгаа.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Даатгалын хураамж нь үнэлгээнийхээ 0.2-1.5 хувьтай тэнцүү  
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй