
Дэлхий дээр жилд дунджаар 130 зүйлийн ургамал, амьтан устаж байна. Энэ нь байгалийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйг судлаачид тогтоожээ. Харин манай орны хувьд 3 мянга гаруй зүйлийн цэцэгт ургамал, 138 зүйл ангийн амьтан, 430 гаруй зүйлийн шувуу, 13 мянга орчим зүйлийн шавьж зэрэг биологийн баялаг нөөцтэй байна.
Харин эдгээр баялаг нөөцийг зохистой ашиглах, хамгаалах шаардлагатайг “Орчин үеийн нийгэм, эдийн засгийн хөгжил дэх Төв Азийн экосистем” эрдэм шинжилгээний хуралд оролцогчид онцолж байгаа юм.
Тус эрдэм шинжилгээний хуралд ОХУ, Герман, АНУ, Хятад, Япон, Израил зэрэг орны 100 гаруй эрдэмтэн судлаач, Монгол орны байгалийн нөөц, биологийн төрлөөр судалгаа хийдэг 150 гаруй багш, судлаач, оюутан оролцож байна.
Шинжлэх ухааны академийн Ерөнхий сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, профессор н.Дугаржав ярьж байна.
Жилд дунджаар 130 зүйлийн ургамал, амьтан устаж байна | ||
Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.