Шууд Chart

Сонгуулийн хуульд 8 зүйлийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэв

2015-09-09 12:35:41

Монголын улс төрийн намууд нэгдэж сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг өчигдөр хуралдаж сонгуулийн хуульд 8 зүйлийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар өнөөдөр ажлын хэсэгт багтсан намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ярилаа.

Ажлын хэсэг өнөөдөр 15:00 цагаас дахин хуралдаж, 8 зүйлийн өөрчлөлтийг нарийвчлан ярилцах юм байна. Түүнчлэн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулах хүсэлтийг УИХ-ын даргад өгнө гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

Сонгуулийн хуульд 8 зүйлийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэв  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй