Шууд Chart

Иргэдийн цахим үнэмлэхийг өдөрт нь олгож байна

2015-09-09 12:47:03

“Хууль тогтоомжийг олон нийтэд мэдээллэн сурталчлах” өдөрлөг өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт болно. Өдөрлөгийн үеэр иргэдийн хаяж үрэгдүүлсэн цахим үнэмлэхийг өдөрт нь олгох, гадаад паспортын сунгалтыг мөн газар дээр нь хийж өгч байгаа юм. Иргэд ТҮЦ машинд бүртгэлийн хураамжаа төлөөд цахим үнэмлэхээ авах боломжтой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг ярилаа

Мөн өдөрлөгийн үеэр Хууль зүйн яамны харьяа холбогдох албаныхан иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, архивын лавлагаа гаргаж байна. Түүнчлэн хил хамгаалах байгууллагад шаардлагатай орон тоонд ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа юм.


Иргэдийн цахим үнэмлэхийг өдөрт нь олгож байна  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй