Шууд Chart

Орон сууцны үнэ буурч байна

2015-09-09 13:36:51

“Тэнхлэг зууч” компани наймдугаар сарын Орон сууцны үнийн индексийн судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгаагаар орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 11.7 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх долоодугаар сараасаа 0.5 хувиар буурсан үзүүлэлт бол өнгөрсөн 2014 оны мөн үеэс 10 гаруй хувиар буурсан байна. Шинэ болон хуучин орон сууцны үнэ бүгд буурсан үзүүлэлттэй байгаа гэдгийг Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн эдийн засагч Э.Хишигжаргал хэлж байна.

Өнгөрөгч сарын орон сууцны үнийн индексийг гаргахдаа, Улаанбаатар хотод зах зээлд борлуулахаар нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4950 гаруй  орон сууцны мэдээллийг хамруулжээ. Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч” компани орон сууцны үнийн индекс гаргадаг юм.

Орон сууцны үнэ буурч байна  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй