
АНУ-ын Вашингтон мужаас сонгогдсон сенатч, Ардчилсан намын гишүүн Мариа Кэнтуэлл Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар байгуулсан тохиролцоог дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. “Энэ тохиролцоо Иран улсыг цөмийн зэвсгээс ангид байлгах боломж олгож байгаа тул би дэмжихээр шийдсэн” гэж тэрбээр хэлсэн байна.
АНУ-ын Конгресс өчигдөр Ираны цөмийн тохиролцоог хэлэлцэж эхэлсэн юм. Одоогийн байдлаар Конгресст тохиролцоог дэмжиж байгаа сенатчидын тоо 42 хүрснээр тус тохиролцоог эсэргүүцэж байгаа бүгд найрамдахчууд хориг тавих боломжгүй болж байна. АНУ-ын Конгресст Ирантай байгуулсан тохиролцоог хэлэлцэж батлахад ердөө нэг долоо хоног үлдлээ, ер нь Конгресс аливаа тохиролцоог 60 хоногт багтаан хэлэлцэж, ямар нэг шийдвэр гаргадаг юм.
Иран улстай байгуулсан энэ тохиролцоонд үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг нэг бүрчлэн тусгасан байгаа. Дээрээс нь олон улсын “5+1” бүлэг гарын үсэг зураагүй, ингэснээр энэ тохиролцоог “5+1” бүлэгт багтсан улс орон болгоны парламентаар хэлэлцэж батлах шаардлагагүй болж байгаа юм. Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны “эмээж” байгаа зүйл гэвэл Конгресс энэ баримт бичгийг цуцлаж чадахгүй. Гэхдээ хэрэгжилтэд хориг тавих боломжтой.
Конгресс яг одоо биш ч гэлээ магадгүй хэдэн сарын дараа, жилийн дараа Ираны эсрэг тогтоосон эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах асуудал яригдах үеэр тавьж болох юм байна. Барак Обама өмнө нь Конгрессийн шийдвэрийн талаарх өөрийн байр сууриа илэрхийлэхдээ Ирантай байгуулсан тохиролцоог амжилттай хэрэгжүүлэхэд саад болох аливаа хууль тогтоомжид хориг тавина гэдгээ дурдсан юм.
Ирантай байгуулсан тохиролцоог Конгресс хэлэлцэж эхэллээ | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.