Шууд Chart

70 хүртэлх хувийн ургац алджээ

2015-09-09 14:23:10

“Эрдэнэт гурил” компанийнхан энэ жилийн ургацынхаа 70 хүртэлх хувийг алдаад байна гэж Ерөнхий сайдыг Булган, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллах үеэр мэдэгдлээ. Энэ компанийг өнгөрөгч 2014 онд “Нүүдэлчин” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан, хөх тарианы гурилыг үйлдвэрлэж эхэлсэн юм. “Хишиг” нэртэйгээр худалдаанд гарсан гурилаар Улаанбаатар хотоос гадна Орхон, Булган зэрэг аймгийн иргэдийн хэрэгцээг хангадаг.

Өнгөрсөн жил 26 мянган тонн ургац авсан бол энэ жилийн хувьд 70 хүртэлх хувийн ургацаа алдсан гэж тус компанийн дэд захирал Г.Амгаланбаяр ярилаа.


70 хүртэлх хувийн ургац алджээ  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй