Шууд Chart

Улаанбаатарт 16 хэм дулаан

2015-09-10 07:51:03

Малчид ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

2015 оны есдүгээр сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойнос  секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 11-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 13-14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт 16 хэм дулаан  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй