Шууд Chart

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоолны газруудын үйл ажиллагааг зогсоов

2015-09-10 12:47:47

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт хангаагүй хоолны газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо. НМХГ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийж, илэрсэн зөрчлийн дагуу нийт 87 аж ахуйн нэгж 40 гаруй албан тушаалтанд 34 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Шалгалтаар, нийслэлд хоолны үйлчилгээ эрхэлж байгаа  газруудын 200-гаад нь буюу 50 гаруй хувь нь эрсдэлтэй, 20 гаруй хувь нь эрсдэл өндөртэй гэж гарсан байна. Энэ тухай “Хурд” агентлагийн сурвалжлагч Б.Отгон-Эрдэнэ утсаар мэдээллээ. 
 


Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоолны газруудын үйл ажиллагааг зогсоов  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй