
Америкийн эрх баригчид 20 настай залууг есдүгээр сарын 11-ний халдлагын ойн өдөр алан хядах ажиллагаа үйлдэхээр завдсан хэрэгт буруутган баривчилжээ. Хууль зүйн яамны мэдээгээр Флорида мужийн оршин суугч Жош Голдберг интернетээр гуравдагч хүнтэй холбогдож, ус буцалгагчаар тэсрэх төхөөрөмж хийх дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн байна.
Эндээс ирж байгаа мэдээгээр гуравдагч хүн гэдэг нь Холбооны мөрдөх товчооны нууц мэдээлэгч байсан гэнэ. Голдберг Миссури мужийн Канзас-сити хотод дэлбэрэлт үйлдэхээр зэхэж байсан гэж Америкийн Хууль зүйн яам үзэж байна. Хуульд зааснаар 20 настай энэ залууд шоронд 20 жил хорих ял оноох гэнэ.
Есдүгээр сарын 11-ний халдлагын буруутнаар 20 настай залууг буруутган баривчилжээ | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.