
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Испани улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мануэл Мариа Валенсия Алонсо, Бүгд найрамдах Аргентин улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Густаво Альберто Мартино нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Монгол Улс Европын холбоотой Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь талуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийг нээснийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд Испани улс гурав дахь хөршийн бодлогын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээлээ.
Бүгд найрамдах Аргентин улсаас Монгол Улсад суух Элчин сайд Густаво Альберто Мартиног хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Аргентин болон Өмнөд Америкийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдгийг илэрхийллээ.
Испани, Аргентин улсуудаас Монгол Улсад суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив | ||
Үзсэн: 1267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.