Шууд Chart

Улаанбаатарт 22 хэм дулаан

2015-09-12 08:01:03

Малчид ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

2015 оны есдүгээр сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2015 оны есдүгээр сарын 13-наас есдүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 16-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд Алтайн уулсаар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15,16-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.  15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт 22 хэм дулаан  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй