Шууд Chart

Улаанбаатарт 26 хэм дулаан

2015-09-13 09:41:24

2015 оны есдүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Говийн бүс нутаг болон  Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 14-нөөс есдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

14-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр, бусад хугацаанд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт 26 хэм дулаан  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй