Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэл 88 хувьтай байна

2015-09-14 12:20:52

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 орчим хувийн гүйцэтгэлтэй байна гэж албаныхан мэдэгдлээ. Нийслэлийн харьяа агентлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа тус бүр 70-аас дээш хувь гүйцэтгээд байгаа ажээ.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд 83 хувьтай байгаа юм. Түүнчлэн хэд хэдэн эрүүл мэндийн төвийн барилгын ажил, засвар шинэчлэлт 80-аас дээш хувьтай байгаа бөгөөд түргэний машинуудыг оношлогоонд оруулж эвдрэл гэмтлийг засаж сэлбэн бүрэн бүтэн байдлыг нь хангаж дууссан байна. Мөн зарим эмнэлгийн их засварын ажлыг ирэх аравдугаар сард багтааж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал хэллээ.
 


Өвөлжилтийн бэлтгэл 88 хувьтай байна  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй