Өнгөрөгч өдөр фэйсбүүкээр Чөлөөт бөхийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд өгсөн байрыг тэмцээнд явсан хойгуур нь зарж борлуулсан тухай мэдээлэл цацагдсан юм. Үүнтэй холбогдуулан “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяраас тодруулахад “Өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр өгсөн. Би онлайнаар цацагдаад байгаа асуудлын дагуу дөнгөж сая холбогдох хүмүүстэй нь ярилаа. Тэдний ярьж буйгаар С.Цэрэнчимэдийг Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор явсны дараа байранд нь ус алдсан юм байна. Тэгээд л түүнийг нь засах гэж ар гэрийнхэнтэй нь холбогдож түлхүүрийг нь авсан хэрэг. Үүнээс өөр зүйлгүй. Байрыг нь авч зарсан зүйл байхгүй. Тэгэх ч боломжгүй. Амжилттай яваа тамирчнаа яаж урамшуулах вэ гэж ярилцаж байх ийм баяртай үед ташаа мэдээлэл гарсанд нь харамсаж байна” гэлээ.
Харин зарим мэдээллийн цахим хуудсаар С.Цэрэнчимэдийн ээж Д.Лхагвадуламаас авсан тодруулга гарсан байгаа бөгөөд тэрбээр “Охин нь ээж рүүгээ залгаад “Тэр түлхүүрийг нь өгчих” хэмээн уйлсан. Эрдэнэцэцэг гэх эмэгтэй охиныг нь явсан хойгуур байнга утсаар ярьж дарамталж, эцэс сүүлд нь байрных нь түлхүүрийг булаан авч явсан. Охинд нь муу зүйл хийнэ зэргээр сүрдүүлсэн” гэж ярьжээ.
| С.Цэрэнчимэдийн байранд ус алдсанаас байрных нь түлхүүрийг авсан гэв | ||
| Үзсэн: 1380 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.