Шууд Chart

Москва хотын даргын сонгуульд Сергей Собянин яллаа

2013-09-09 16:10:25

Москва хотын даргын суудалд нэр дэвшигч Сергей Собянин 52 хувийн саналаар ялалт байгууллаа. Харин өрсөлдөгч ардчиллыг дэмжигч хөдөлгөөний удирдагч Алексей Навални 27 хувийн санал авчээ. Ард олны хайртай улс төрч ялагдлаа шударга бус гэж дүгнэсэн бөгөөд 2-р шатны сонгууль явуулахыг шаардах болно. Шаардлагыг гүйцэтгэхгүй бол  бид иргэдэд уриалга гарган Москвагийн гудамжинд цуглуулж саналыг нь асуух болно гэжээ. Хэрвээ сонгуулийн явцад ямар нэгэн хууль бус гэх баримт илэрвэл Москвагийн гудамжинд томоохон хэмжээний эсэргүүцэл үүсч болзошгүй гэж BBC-ийн сурвалжлагч Даниэль Стэнфорд Москвагаас мэдээлж байна. Хотын даргын сонгуульд иргэд 80 хувийн ирцтэй оролцжээ.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Москва хотын даргын сонгуульд Сергей Собянин яллаа  
Үзсэн: 1824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй