Шууд Chart

42 тарваганы мах хураажээ

2015-09-15 12:52:27

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран Эмээлт, Баруунтуруун авто тээврийн шалган бүртгэх товчоогоор орж ирж буй зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалтыг хийж, урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудас тарааж, зөвлөмж өгч байна.

Хяналт шалгалтаар 42 ширхэг тарваганы мах /түүхий/ илрүүлэн хурааж, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгч, тарваганы мах зөөвөрлөсөн иргэнд Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйл. Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох зүйлийн 11.1.9 дэх /тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах/ заалтыг зөрчсөн тул энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалтыг үндэслэн 384000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.
 


42 тарваганы мах хураажээ  
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй