
Манай улсын хоёр иргэн ОХУ-ын Буриад улсад халдлагад өртсөн талаар Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас мэдээллээ. Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 км-т өчигдөр шөнө 22 цагийн орчимд Монгол Улсын хоёр иргэнийг Тоёото харриер маркийн машинтай хүмүүс зогсоож цүнх, гар утас, бусад эд зүйлийг авч, зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Манай нэг иргэн хөл, толгой, нуруундаа шарх авч, эмнэлэгт очиж толгойдоо хоёр оёо тавиулсан байна. Одоогоор манай хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа юм.
ОХУ-ын Буриад улсад манай хоёр иргэнийг дээрэмджээ | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.