Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа холбооны зүгээс шагнасан тухайгаа мэдээллээ.
Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг холбооны удирдлагууд болон чөлөөт бөхөд ээлтэй аж ахуйн нэгжийн захирлууд хүлээн авч, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга дүүрэн будаа бүхий алтан гулдмайн хамт, 1-3 хүртэлх өрөө байрны түлхүүрийн хамт гардуулсан байна.
Тодруулбал, МЧБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр:
-Дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгийг нэг кг алт, (зах зээлийн ханшаар ~77сая төгрөг)
-Мөнгөн медаль авсан гурван тамирчин болох Б. Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарыг хагас кг алт, (зах зээлийн ханшаар ~38сая төгрөг)
-Хүрэл медаль авсан Э.Бэхбаярыг 300 грамм алтаар (зах зээлийн ханшаар ~23сая төгрөг) шагнажээ.
Мөн багш, дасгалжуулагч нарыг тус бүр 2.000 доллараар шагнаж урамшуулах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн УИХ-ын Гишүүн Д.Сумъяабазар гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатарыг 10 сая төгрөгөөр шагнажээ.
Үүнээс гадна Монголын томоохон компаниудаас амжилт гаргасан тамирчдад орон сууц бэлэглэжээ. Тухайлбал,
-Эрэгтэйчүүдийн 61 кг-д мөнгөн медаль хүртсэн тамирчин Б. Номинг Гацуурт компанийн захирал Л. Чинбат хоёр өрөө байраар,
-Эрэгтэйчүүдийн 74 кг-д мөнгөн медаль хүртсэн П. Өнөрбатыг Хасу Мегаватт компанийн захирал Ж.Түмэн-Аюуш хоёр өрөө байраар,
-Эрэгтэйчүүдийн 57 кг-д хүрэл медаль хүртсэн Э.Бэхбаярыг Алтай констракшны зүгээс байраар,
-Дэлхийн аварга С.Батцэцэгийг Хөрөнгө Оруулалтын Банкнаас гурван өрөө байраар шагнаж урамшууллаа.
МЧБХ
| Дэлхий аваргаас медаль хүртсэн тамирчдыг нэг кг хүртэлх алт, байраар шагнав | ||
| Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.