Шууд Chart

Америк, Энэтхэг барааны дэлгүүрүүд чанарын шаардлага хангахгүй эм худалдаалж байжээ

2015-09-17 12:37:44

НМХГ-аас "Хүний төлөө-Зөв тус" сарын аяны хүрээнд эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр Америк, Энэтхэг бараа, секс дэлгүүрүүд, эмийн сан нийт 31 байгууллагыг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Хяналт шалгалтаар Америк болон Энэтхэг барааны дэлгүүрүүд эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөлгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, яаж хэрэглэх арга нь тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг мэргэжлийн бус барааны худалдагч худалдан борлуулж байсан зөрчил илэрч байна. Энэ нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учир эм, эмнэлгийн хэрэгслийг баталгаатай тусгай зөвшөөрөл бүхий эм хангамжийн байгууллагаас авч хэрэглэхийг анхааруулж байна.


 


Америк, Энэтхэг барааны дэлгүүрүүд чанарын шаардлага хангахгүй эм худалдаалж байжээ  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй