Шууд Chart

Сүхбаатар дүүрэгт нэмж 10 цэцэрлэг барих шаардлагатай гэв

2015-09-18 14:46:26

Сүхбаатар дүүргийн хэмжээнд нэмж 10 цэцэрлэг барих шаардлагатай гэж албаныхан үзэж байна. Энэ асуудлыг шийдэж чадвал дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай болно гэлээ. 

2013 оноос хойш Сүхбаатар дүүрэгт зургаан сургууль, 11 цэцэрлэг шинээр барьсан байна. Энэ нь сүүлийн 20 жилд хийгээгүй бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулсан гэсэн үг юм гэж тус дүүргийн Засаг даргын орлогч онцолж байна. Одоогоор дүүргийн хэмжээнд 10 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Эдгээр хүүхдийн асуудлыг шийдэхийн тулд 10 цэцэрлэг шинээр барих шаардлагатай гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа хэлж байна. 

Сүхбаатар дүүрэгт нэмж 10 цэцэрлэг барих шаардлагатай гэв  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй