Шууд Chart

Хууль бусаар бурхи агнавал 180 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж торгоно

2015-09-22 11:05:07

БОНХ-ийн сайдын 2014 оны А-61 тоот тушаалаар тарвагыг монгол орны нийт нутаг дэвсгэрт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон тул нийт ард иргэд та бүхэн тарвага агнах барих болон худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Тарвага агнасан, барьсан, худалдан авсан тохиолдолд Засгийн Газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” -ний дагуу :

Бурхи–180.000 төгрөг
Тарч - 210.000 төгрөг
Эр мөндөл -126.000 төгрөг
Эм мөндөл- 147.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэх ба Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдээр уг үнэлгээг 2 дахин өсгөж нөхөн төлүүлдэг журамтай юм.
 


Хууль бусаар бурхи агнавал 180 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж торгоно  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй