Шууд Chart

Нүүрс хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ

2015-09-22 17:09:50

Шинэчлэлийн Засгийн га­зар гэр хорооллын иргэдээ хямд өртөг­тэй нүүрсээр хан­гах зорилгоор “Нүүрс” хөтөлбөр­ийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэвч уг хөтөлбөртэй холбоотойгоор улсын төсөвт 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх асуудал  нийгмийн дунд нэлээд шуугиан дэгдээгээд байна.

Тэгвэл Монголын Залуучуудын Холбоо залуучуудын төв байгууллагынхаа хувьд дээрх хөтөлбөрийг улам боловсронгуй болгож эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон тухай Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат өөрийн твитер хуудаснаа жиргэжээ. Тэрээр өмнөх алдааг давталгүйгээр, мэдээлэл нь шилэн байдлаар ард иргэдэд хүрсэн  хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодолтой байгаа гэнэ. Тиймээс хямд үнэтэй нүүрсээр ард иргэдээ хангах зорилготой нүүр хөтөлбөр тун удахгүй залуучуудын санаачилгаар үргэлжлэх нь ээ. 



Нүүрс хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
194.230.159.xxx [194.230.159.xxx] 2015-09-23 00:19
Зөв шүү залуусаа нээх айгаад байхаар тийм алдаа байхгүй зохиомол гэж бодож байгаа.Хямд нүүрс үгүй бол жинхэнэ нөгөө агаарыг бохирдуулана гээч болно шүүдээ!Гэхдээ хулгайч улс төрчдын гар хөл болчихвоо сэрэмжтэй байгаарай.Зорилтыг дэмжиж байна.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-09-22 22:48
za bas neg shorongiin xadaas nemegdex ni.ard tumend xyamdxan yum, zarj boloxgui shuu.golgoo yalaa gedeg shig l yum bolno shuu.odoo ger xoroolliinxon 200000 aar nuursee av .
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-22 21:20
Shoudaxaa bolio mangar patsaanaa...
194.230.159.xxx [194.230.159.xxx] 2015-09-22 19:24
Huurhii ene muu Munhbat gedeg zaluu bas Gansuhiin araas yavah ni dee.

Бидэнтэй нэгдээрэй