Шууд Chart

Их хэмжээний мөндөр орсны улмаас тариан талбай сүйджээ

2015-09-23 12:22:40

Урд шөнө Төв аймгийн Угтаалцайдам суманд их хэмжээний мөндөр орсноос болж тариан талбай сүйдсэн талаар өнөө өглөө нэгэн уншигч бидэнд мэдээллээ. Энэхүү мэдээллийн дагуу Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын орлогч н.Батбаяртай утсаар холбогдож зарим мэдээллийг авсан юм.

Тэрбээр “Өчигдөр 5-10 минут орчим орсон мөндөрийн улмаас тариан талбай нэлээдгүй сүйдсэн. Бид яг одоо ХАА-н мэргэжилтнүүдээ дагуулаад тариан талбай руу гарч байна. Өчигдөр орсон мөндөр одоог хүртэл цайрч харагдаж байна. Хэр хэмжээтэй мөндөр, ямар хэмжээний хохирол учруулсныг тун удахгүй мэдээлье. Ер нь манай сум хэдхэн хоногийн өмнөөс ургацаа хурааж эхэлсэн. Энэ байгалийн үзэгдэл нэлээдгүй хохирол учруулсан байх магадлалтай” хэмээн ярьсан юм. Газар дээр нь очиж үнэлгээ дүгнэлт өгөх хүмүүсээс бидэнд тун удахгүй шинэ мэдээлэл ирнэ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.


Их хэмжээний мөндөр орсны улмаас тариан талбай сүйджээ  
Үзсэн: 1893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2015-09-23 13:09
Одоогийн сэтгүүлчид нилээдгүй гэдэг үгийн утгаа мэдэхгүй юмаа. Нилээд олон ,их гэж ярина уу гэхээс нилээдгүй олон гэвэл олон гэсэн утгаа үгүйсгэнэ гэсэн үг шүү дээ. Сэтгүүлч хүн үгийн баялагтай, үгээ зөв сонгож хэрэглэх ёстой.

Бидэнтэй нэгдээрэй