
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзаж ярилцан, мэдээлэл өгсөн юм. Уулзалтаар Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл, Улсын байцаагчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах, сахилга, хариуцлагыг сайжруулах зэрэг чиглэлээр ярилаа.
Шадар сайд ажилтан, албан хаагчид сахилга хариуцлага, ажлын зохион байгуулалт, төрийн албан хаагчийн ёсзүйг чанд сахиж ажиллахыг дурьдаад “Улсын байцаагч өндөр мэдлэг, боловсролтой, хүний төлөө, хуулийн төлөө ажилладаг, мэргэжлийнхээ чиглэлээр шалгуулагчдаа зааж, зөвлөн тусладаг ухуулагч, багш нь байх ёстой” гэв. Мөн хяналт шалгалтын зорилго нь тухайн зөрчил дахин гаргахгүй байхад чиглэх бөгөөд шалгалтын үр дүн, зөрчлийн шалтгааныг судлаж, үүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг системтэйгээр авч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдлэг, боловсрол олгох шаардлагатай байгааг онцолсон юм.
Түүнчлэн улсын байцаагч, албан хаагчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж, энэ чиглэлээр санал, судалгааг гаргуулан, тогтвортой бодлого боловсруулж, хэрэгжүүлэн ажиллана гэлээ.
Байцаагч, мэргэжлийнхээ чиглэлээр ухуулагч, багш байх ёстой | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.