Шууд Chart

Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

2015-09-28 09:58:54

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үйлсэд түүчээлэн оролцож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, бүтээлч нийгмийг цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн Хөвсгөл аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав.

 

Төрийн дээд одон гардуулах ёслол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар, тус аймгийн үе үеийн удирдлага, иргэд хүрэлцэн ирсэн байв. Ёслолын үеэр НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож яваа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн иргэдэд утсаар мэндчилгээ дэвшүүллээ.
 
 

Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй