Шууд Chart

“Хүний төлөө-Зөв тус” аян эхэллээ

2015-10-05 15:15:47

МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” аяныг энэ сард орон даяар зохион байгуулж байна.

Сарын аян нь эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх зэрэг зорилготой юм.

Аяны хүрээнд маргааш МҮЭСТО-д “Зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг хүн бүрт олгоё” сэдэвт 1000 удирдах ажилтны зөвлөгөөн хийх бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргана.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нэр бүхий аж ахуйн нэгжийн үйлдвэрт үзүүлэх сургалт зохион, барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн осолд хийсэн дүн шинжилгээ, барилгын шинэ технологи, тоног төхөөрөмжийн сайн туршлагыг харуулсан телевизийн нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байна.

“Хүний төлөө-Зөв тус” аяныг МҮЭХ, МАОЭНХ болон аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
 


“Хүний төлөө-Зөв тус” аян эхэллээ   
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй