Шууд Chart

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар "Шилэн хяналтын систем"-д шилжинэ

2015-10-05 17:04:02

МХЕГ-аас “Шилэн хяналтын систем”-ийн талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил, мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн, эрсдлийн удирдлага хариуцсан улсын байцаагч нарт сургалт зохион байгуулж байна.

“Шилэн хяналт” систем нэвтэрснээр хяналт шалгалт болон шалгуулагч байгууллагын тухай мэдээлэл бүрдэж, нийтлэг гардаг зөрчлийг тодруулах, мэдээллийн санг ашиглан эрсдлийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулах, шалгалтын мөрөөр хийдэг зөвлөгөө, сургалтын үр дүн дээшлэх юм.

Сургалтын үеэр “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх” чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан улсын 20 /ахлах/ байцаагч, мэргэжилтэнд сургагч багшийн гэрчилгээ гардууллаа.


Мэргэжлийн хяналтын ерөнхий газар "Шилэн хяналтын систем"-д шилжинэ  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй